ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулна гэдгээ өнөөдөр зарлажээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр В.Путин оросуудад хандан тусгай үг хэлэхдээ Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ мэдэгдэсэн байна.
Тэрбээр "Нөхцөл байдал биднээс шийдэмгий, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Бүгд Найрамдах Донбасс Ард Улс тусламж хүсэж ОХУ-д хандсан. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Холбооны Зөвлөлийн зөвшөөрлөөр болон Холбооны хурлаас баталсан найрамдлын гэрээ, БНДАУ, БНЛАУ-тай харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу би цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн" гэжээ.