Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 449 тохиолдол шинээр бүртгэгдсэний 250 нь нийслэл Улаанбаатарт, 199 нь орон нутагт илэрчээ. Өнөөдрийн байдлаар 3756 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 914 нь хүүхэд, 229 нь жирэмсэн эмэгтэй байна.
Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт Covid-19 халдварын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй.