Бага ангийн багш бидний ажлын өдрийн зураглалаас цухас дурдахад... Хичээл эхлэх мөчөөс… Самбараа сайхан арчаад сар, өдрөө бичээд л хонх дуугарахаас өмнө…. Төрийн дуулал эгшиглүүлж, мэндэллээ.
Сайн байцгаана уу?…
Сайн…
Сайхан амарсан уу?…
Сайхан…
За, өнөөдрийн хичээлд нь амжилт хүсье.
Баярлалаа…
Эрч хүчтэй хичээл эхэллээ... Багш аа, миний дэвтэр байхгүй, үзэгний сав байхгүй, ном байхгүй, мартчихаж гэж энэ тэндээс дуугарч, цүнхээ ухаж ширээнийхээ хажууд сууна. Зарим нь байна, зарим нь байхгүй... багш дэвтэр зохицуулна...байхгүй бол ангийн сурагчдаас гуйж эсвэл өөрөөсөө гаргаж, шинээр дэвтэр нээж өгч, хичээл эхлэх мөч.
Гэтэл ямар нэгэн шалтгаанаар хоцорсон нөхөр гүйгээд л ороод ирнэ. Бүх хүний анхаарал тэр хүүхдэд төвлөрнө. Хувцсаа хурдхан тайлаад, дэвтэр номоо гаргаасай гэж бодно /хичээлийн 10- 15 минут хорогдож байгаа юм даа.../ За ингээд хичээл эхэлнэ. Ингээд хичээл эхэллээ...Бичиж эхэлтэл -Багш аа "Миний үзэг гарахгүй байна", эсвэл Миний үзэг алга байна, өөр өнгөтэй гараад байна арай гэж бусдаас дэм аваад эхэлж байтал балын харандаагаар зурах зүйл ороод иртэл надад харандаа байхгүй гээд л ... эхэлнэ дээ … За энэ ч яах вэ? Нэг юм зохицуулаад дуустал, багшаа бие засъя...гээд -За тэг гэтэл би бас , би бас гээд ар араасаа бие засна....Гээд дуусаад арай гэж хичээл орж байтал ҮДИЙН ЦАЙ орно доо 40 гаруй хүүхдэд хоол бас цайг нь өгнө яагаад ч үдийн цайнд оногдсон 10 минутад багтахгүй ....АЯГА БАЙХГҮЙ,БАЙСАН НЬ УГААГААГҮЙ… ИДЛЭЭ ...ИДЭХГҮЙ.... БАС НЭМЖ ИДЭХИЙГ ХҮСНЭ...чадахаар нэмээд нэмээд өгнө гэвч САВ ХЭМЖЭЭСТЭЙ... ХООЛ ШҮҮС ЧУХАЛ...Бүх сурагч аягаа цэвэрлэнэ... ширээгээ цэгцэлж хичээлээ үргэлжлүүлнэ.
Бүгд... Ийм л байдлаар өдөр бүр иймэрхүү давталттай. Сурагчдад нэгнийх нь нэг л юм нь дутуу байхад #багшдаа #бусдадаа маш их ачаалал, анхаарлыг нь сарниулж, хичээлийн идэвх, оролцоонд нөлөөлдгийг, бас даган дуурайж байдгийг хичээлийн явцаас харагдаж байдаг.. Тарах явц ч бас … бүх сурагчдын гутлыг солиулж, бүрэн хувцасласан үгүйг шалган, зарим хүүхдийнхээ хувцсыг өмсгөж өгөөд гарахад багадаа 10 минут харин зарим эцэг эхчүүд цагтаа тарахгүй байна гэж гадаа бухимдана. Яг үнэндээ таныг бухимдаж байхад дотор асар их үйл явдлууд өрнөдөг байгаа шүү... Сургалтынхаа гол явц руу ороход бас л урт зам туулна шүү дээ. Тиймээс хүүхэд бүр, эцэг эх бүр хариуцлагатай байж хичээлийн хэрэгсэл болон хүүхдийнхээ сэтгэлзүйн байдал хичээлдээ оролцох, хандах хандлаганд тусалцгаая. Бага ангийн багш бид сурагчдадаа хайртай даа