Пүрэв, 2 сар 19, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    10,11,12 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Энэ сарын 13-ныг хүртэл цаг агаар тогтуун байна

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Этгээд” УСК этгээд мэдрэмжээр үзэгчдийг хөглөсөөр байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-02-17
- Мэдээ, Соёл, урлаг
Урт: 1 мин уншина
“Этгээд” УСК этгээд мэдрэмжээр үзэгчдийг хөглөсөөр байна
Share on FacebookShare on Twitter

Сэтгэл зүйн триллер төрлийн бүтээл “Этгээд” УСК  кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийгээд удаагүй байна. Хэдий тийм болов ч үзэгчдийн хүртээл болж, тэдний талархлыг хүлээн, Монгол киноны хөгжлийн шатыг ахиулсан, гайхалтай бүтээл болжээ хэмээх үнэлгээг аваад байгаа юм. “Этгээд” УСК нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даан хийсэн уран бүтээл билээ. Зураг авалт, өнгөний тавилт, дуугаралт, хөгжим, жүжигчдийн нийлэмж гээд мэргэжлийнхний зүгээс тус кинонд өгч байгаа дүгнэлтүүд цахим орчинд хөвөрсөөр байна. Бид тэдгээр сэтгэгдлүүдийн заримаас нь онцлон хүргэхээр шийдлээ.

Тухайлбал, цахим орчинд нөлөө бүхий, олон дагагчтай, мэргэжлийн кино шүүмжлэгч Мөнгөн “Этгээд” УСК-нд 3/5 гэсэн үнэлгээ өгч, өөрийн шүүмжээ нийтэлсэн нь үзэгч, уншигчдын сонирхлыг татжээ. Түүний сэтгэгдэлээс хүргэвэл:“… зураг авалтын “тавилт” бүрийг хэн нэгэн нь үнэхээр бүтээлч бядаа дайчлаад зохиомжилж зурсан нь мэдрэгдэх зураглал, “лагер дээр салхилангаа хийчихсэн кино контентуудаа” гэх сиймхий сэжгийг хэзээ ч үл төрүүлэх сонирхолтой шийдэлтэй зураг авалт, үзэгчдийг бодол таамгаа бүрдүүлэн тунгаах боломжоор хангах “нээлттэй” мөртлөө цаанаа л нэг “эвгүй” бас учир битүүлэг дүрүүд нь “Этгээд” дотор чухам юу болох гээд байгааг ухан дэлгэх хүслийг алхам алхмаар оволзуулж эхэлсэн юм…”,  “… Этгээд” үндсэндээ гуравхан дүртэй боловч тэднийг үзэхэд уйдах завдал үгүй. Дотоодын ихэнх кинонд “Энэ дарга нь, энэ далжгар нь, энэ донтой нь, энэ күүл ах нь, энэ секси хүүхэн нь, тэгээд энэ нь…” гэх мэтээр бүтэн өгүүлбэр битгий хэл ганцхан үгээр тодорхойлж болохуйц өнгөц (shallow) байх нь түгээмэл бол “Этгээд”-ийн гол дүрүүд нүүрэнд илэрч буйгаасаа далд давхар мөн чанартай, киноны явцад илэрч танигдах нэгээс олон шинж чанартай байсан нь сонирхолтой байлаа…”хэмээн онцолсон байв. Харин цахим орчинд Монгол Кино Продюсер нэрээр алдартай пэйжийн зүгээс хүргэсэн сэтгэгдэлд:

ХАЧИН газар

СОНИН байшинд

ЭВГҮЙ хүмүүс

ЗЭВҮҮН үйл явдал… энэ бүгд нийлээд ЭТГЭЭД  МУСК юм.

Монголын кино урлагт ТЭСРЭЛТ хийж буй thriller жанрын энэхүү бүтээлийг муулах хоёр том дутагдалтай байна:

Нэгдүгээрт, зөвхөн өргөн дэлгэцээр, том танхимд л үзэж, таван цул ба таван мэдэрхүйгээ сорьж үзэхгүй л бол телевиз, тэр тусмаа гар утсаар үзэх гэж байгаа бол огт үзээгүй нь дээр шүү.

Хоёрдугаарт, Цагаан сарын баярын өдрүүдэд нээлтээ хийсэн нь үзэгчдэд ихээхэн төвөг учруулсан байх, гэлээ ч баярын шокноос дөнгөж салж буй иргэд нь энэ жилийн кино наадмын бүх шагналыг гарцаагүй түүж авах энэ шилдэг бүтээлийг үзэхгүй бол цаашид соёлын шоконд орохоос болгоомжлохыг анхааруулж байна.

Илүү маазралгүйгээр товчхон хэлбэл : “дэргэдэх хүнээ зөв хайрлахгүй бол бусдын идэш болно” гэдгийг чичиртэл ухааруулах тул хайртыгаа дагуулан хосоороо очих заавал үзэх киноны нэг юм байна шүү…” гэж дурьджээ. МУГЖ, У.Уранчимэг “ЭТГЭЭД” УСК-г үзсэн сэтгэгдлээ өөрийн цахим хуудсанд бичин, гол дүрийн уран бүтээлч, жүжигчин Ч.Сэлэнгийн тараарх санал бодлоо үзэгчидтэй хуваалцжээ. Тэрээр: “… Багш нар маань-Жүжигчин хүн олон олон дүр дээр ажилладаг ч жинхэнэ дүр бүтээнэ ээ гэдэг чиний амьдралд ганц хоёр л тохиолдож, үзэгч, ард түмэн чамайг эсрэг ч бай эерэг ч бай тэр л дүрээр чинь хүлээн зөвшөөрч, хайрлан хүндлэх болно гэдэг сэн… Хэдий тийм байлаа ч дүр болгон өөрийн онцлогтой, өвөрмөц өөр өөр авир араншинтай, арга ажиллагаа нь хөрвөсөн, мөн чанар нь тодорхой байх нь бидний мэргэжлийн онцлог гэлтэй…Тэр хөөрхөн царай, сайхан биендээ найдсангүй… Зүгээр л дүрийнхээ мөн чанар, дотоод шаталт, сэтгэл зүй дээр ажиллаж “ЭТГЭЭД” киноны эхнэрийн дүрд өөрийгөө өөр өнцгөөс харж, мэргэжлийн түвшнээ шат ахиулсан сайн тоглолтыг харуулж чаджээ…”хэмээн бичсэн байв.

Мөн “Этгээд” УСК-ны талаарх мэргэжлийн найруулагчдын сэтгэгдлүүд ч цахим орчинд хөвөрч, үзэгчдийн сонирхлыг татаад байгаа юм. Тухайлбал, найруулагч А.Миеэгомбо “… “ЭТГЭЭД” киног үгүй мөн таашааж үзлээ. Таашааж гэхээр манайхан бүгдэд таалагдах гэж ойлгох вий. Товчхондоо бол яг “КИНО” гэдэг категорид яв цав нийцсэн Триллер төрлийн бүтээл болж. Гэмт хэргийн драм гэсэн ч болно. Зохиол, зураг авалт, найруулга, жүжигчдийн тоглолт, өнгө будаг, ялангуяа хөгжмийн зохиол, супер ээ супер… “   Найруулагч Б.Гарьд “… Ойрын үед үзээгүй уран бүтээлчид нэгэн цул болон эвлэлдэж хийсэн кино байсан. Хөгжим эвлүүлэг, найруулга, зураг авалт бүгд нэгэн цогц болж чаджээ…” Үүнээс гадна тус киног үзсэн залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллийн сэтгэгдлүүд цахим орчинд олны хүртээл болж, кино сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Залуу найруулагч Б.Нямдаваа “…Энэ киног үзэж суухад эхнээсээ л сонирхол татам зураг авалт хийц нь дэлгэцнээс анхаарал салгахгүй байсан ч дүрүүдийн танилцуулга, үйл явдлын өрнөл эхлэх гэж жаахан удсан санагдав. Гэхдээ киноны өрнөл ба эргэлтүүд нь маш их таалагдав. Уг киноны зохиолын жанжин шугам сонирхолтой, цөөн дүртэй, эргэлтүүд нь воов гэж уулга алдуулам, жүжигчдийн чадвар чансаа шаардсан сонирхол татам дүрүүдийг дүрсэлсэн байв. Найруулагч Баатар ах зураглаач хүн болохоор киноныхоо ерөнхий үйл явдал, хийц дээр маш их анхаар ч сайн хийсэн хэдий ч жүжигчидтэй төдийлөн тулж ажиллаагүй нь гол дүрийн Сэлэнгэ, Бадамгэрэл нараас ажиглагдав. Ингээд энэ кинонд өөрийн хувьд 4/5 үнэлгээ өгөв. ЭТГЭЭД киног та сонирхоод үзвэл мөнгө, цаг хугацаандаа харамсахгүй шүү ямар ч хачиргүй бичсэн энэ постоороо батлая... “ Харин залуу уран бүтээлч, реппер Тэмүүлэн/Boomt/ өөрийн цахим хуудсандаа“… Зохиол найруулгын хувьд маш эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, логик алдаагүй, санаанд оромгүй төгсгөлтэй, өнгө аяс нь яг л Jordan Peele найруулагчийн Get Out киног санагдуулам, Quentin Tarantino стилний кино болжээ. Зураг авалтын тухайд, Амлая нэг ч сул план байхгүй. Бүх өнцөг framing үйл хөдлөл бүр маш өвөрмөц, маш ЭТГЭЭД. Өмнө миний үзсэн Монгол кинонд огт харж байгаагүй шийдлүүд, шилжилтүүд, өнцгүүд, бүр нэг чистний точний цэмбэгэр уран планууд. Кастинг бол супер тэгэх үү. Бүр яаааг нүдээ олсон сонголтууд. Бүх жүжигчид маань ямар ч дүлсэн шахсан жүжиглэлтгүйгээр хөнгөхөөн мөртлөө маш мундаг киногоо аваад явчихсан. Энэ кино нэлээн хол яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Бүх баг хамт олон уран бүтээлчиддээ баяр хүргэе, бахархаж байна, аархаж байна... “ гэж бичжээ.

Энэ мэтчилэн “Этгээд” УСК-г шимтэн үзсэн үзэгчид өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцан, мэргэжлийнхэн киноны талаарх шүүмжээ бичиж, уншигчдад хүргэсээр байна. Мөн тус киног үзсэн зарим үзэгчид дахин, хоёр, гурав дахь удаагаа үзэх гэж байгаагаа илэрхийлж, үнэхээр зажлууртай, шүүслэг амттан шиг гайхалтай бүтээл болсныг онцолж байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Тель-Авив-2022” Их дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ

“Тель-Авив-2022” Их дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

3 өдөр өмнө
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

3 өдөр өмнө
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

3 өдөр өмнө
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

3 өдөр өмнө
Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

3 өдөр өмнө
Энхийг сахиулагчид 50 орны 300 алба хаагчтай өрсөлдөж, ялалт байгуулжээ

Энхийг сахиулагчид 50 орны 300 алба хаагчтай өрсөлдөж, ялалт байгуулжээ

3 өдөр өмнө
Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулснаар 3000 ажлын байр бий болно

Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулснаар 3000 ажлын байр бий болно

3 өдөр өмнө
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

3 өдөр өмнө
Хейли Жастин Биберээс салахаар өргөдлөө өгсөн үү?

Хейли Жастин Биберээс салахаар өргөдлөө өгсөн үү?

5 өдөр өмнө
"ТЭЦ-5" төслийн урьдчилсан шалгаруулалтад 4 компани санал ирүүлжээ

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрх олголоо

1 долоо хоног өмнө

Их уншсан

АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

2026-02-16
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

2026-02-16
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

2026-02-16
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

2026-02-16
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn