Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч бөгөөд 2023 оноос “Шинэ эргэлт партнерс” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байна.
Б.Даваажав Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2008-2010 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 2008-2009 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт төлөөлөгчөөр, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан. Мөн 2012 оноос хуульч, 2013 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна.





























