Улаанбаатар хотын дулаан, цахилгааны гол үүсвэрүүдийн нэг болох Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)-ыг шинэчлэн өргөтгөх гэрээнд Монгол, Оросын талууд өнөөдөр гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Найдалаа Москва хотноо зохион байгуулж буй "Оросын эрчим хүчний долоо хоног" олон улсын форумын үеэр албан ёсоор мэдээлжээ. Москва хотод болж буй тус форум нь Дэлхийн эрчим хүчний салбарын чиг хандлагыг тодорхойлдог чухал ач холбогдолтой бөгөөд энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.





























