Монгол Улсад 2025 оны байдлаар нийт өрхийн тоо нэг сая болж 2020 оноос 12.1 хувиар нэмэгджээ. Өрхийг хүүхдийн тоогоор авч үзвэл, нийт өрхийн 41 хувь нь хүүхэдгүй, 59 хувийг хүүхэдтэй өрх эзэлж байна. Хүүхэдтэй өрхийг сууцны төрлөөр харуулбал, хоёр хүүхэдтэй өрхийн 41.1 хувь нь орон сууцанд амьдарч байхад тав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 41.7 хувь нь гэр хороололд амьдардаг өрх байна.






























