Тээврийн цагдаагийн албанаас иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, автомашин ачигч нар журам зөрчсөнийг тогтоожээ.
Тодруулбал энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгодо” эмнэлгийн урд асаалттай автомашин дотроо 10 орчим насны хүүхдээ орхисон иргэн Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлсэн. Тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлжээ.