Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоног хадгалдаг байсан журамд өөрчлөлт оруулжээ. Улмаар 365 хоног улсын дугаар хадгалах хугацаа уртсаж 365 хоног болсон байна. Мөн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 40 000 төгрөг болж нэмэгдсэн гэдгийг АТҮТ-өөс мэдээллээ.
Дугаар хадгалах үйлчилгээ нь иргэд хэрэглэж байсан дугаараа авч үлдээд дараагийн машинд тавих болон хил, гааль дээр бүртгэлтэй дугаараа хадгалуулаад дараагийн машин дээрээ тавих боломж олгодог юм.






























