Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Төв аймгийн Жаргалант сумын Бугын ам, Японы ам, Зуслангийн эх, Намгийн таг, Хүрэн бугат зэрэг газарт ойн сангийн 7,000 га талбайд ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, ойн санг хамгаалах чиглэлээр тэмцлийн ажил хэрэгжүүлж байна.
Тэмцлийн ажлыг BT-MNO1 бактерийн бэлдмэл ашиглан DJI T50 дроноор гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцад орон нутаг болон сум дундын ойн анги хяналт тавин, хамтран ажиллаж байна.
- Байршил: Төв аймаг, Жаргалант сум
- Хамрах талбай: 7,000 га
- Ашиглаж буй техник: DJI T50 дрон
- Захиалагч: Ойн газар
- Гүйцэтгэгч: “Мөнх жаргалант ойн” ХХК
Ойн санг хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, ойн экосистемийн хэвийн байдлыг хадгалах зорилгоор тэмцлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.






























