Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3000 орчим тамирчин спортын 43 төрөлд өрсөлдсөн байна.
Монгол Улсын шигшээ баг наадмын үеэр 5 алт, 3 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, багийн нэгдсэн медалийн чансаагаар дөрөвдүгээр байр эзэллээ.
Медалийн чансааг Казахстаны шигшээ баг 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Киргизстан 30 алт, 35 мөнгө, 19 хүрэл медальтайгаар хоёрдугаар байр, ОХУ 7 алт, 8 мөнгө, 21 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт оржээ. Харин Узбекистан 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, тавдугаар байр эзэлсэн байна.





























