2026 оны 8-р сарын 26-нд Непалын хойд хэсэгт хөрсний гулгалтаас үүдсэн маш хүчтэй үер бууж маш их их хохирол амсаад байна. Тодруулбал 157 хүн нас барж, 19 гүүр, 40 км орчим зам эвдэрсэн байна. Мөн 500 гаруй хүн сураггүй болсон бөгөөд тэдний дотор ойролцоогоор 340 гадаадын жуулчин байна. Хил залгаа Түвдийн Гиронг орчимд мөн 3 хүн нас барж, 265 хүн сураггүй болсон бөгөөд нийт 700 орчим хүн үерийн улмаас сураггүй болсрн гэсэн үг.
Гамшиг Хятадтай хиллэдэг Расува дүүрэгт, Бхотекоши/Лхэндэ голын орчимд болсон бөгөөд мөсөн голын хэсэг, чулуулаг нурж голыг түр хугацаанд хаасны дараа асар их хэмжээний ус, шавар, чулуу нийлж гэнэт урссан байна.
Үер голоор уруудаж Нувакот, Дхадинг, Горха, Читван зэрэг доод хэсгийн нутгуудад хүрч, байшин, машин, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг урсгасан байна.
Энэ нь зүгээр нэг борооны үер биш. Мөсөн голын хэсэг нурж, чулуу мөс гол руу асар их хэмжээгээр унаснаар мөс-чулууны нуранги, дараа нь гэнэтийн үер үүссэн бололтой. Зарим судлаачид үүнд саяхан болсон газар хөдлөлт болон Гималайн дулаарал, мөсөн голын хайлалт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоор Непалын арми, цагдаа, аврагчид нисдэг тэрэг ашиглан эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа боловч зам, холбоо, цахилгаан дэд бүтэц ихээр эвдэрсэн тул ажиллагаа маш хүндрэлтэй байна.





























