Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын газарзүйн XXII дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Гёте сургуулийн сурагч А.Амина алтан медаль хүртэж, анхны алтан медалийг эх орондоо авч иржээ. Мөн Шинэ-Эрин сургуулийн сурагч Н.Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, Хобби сургуулийн сурагч Т.Мичид нар амжилттай оролцсон байна.
Монгол Улсын багийг ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажиллажээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар






























