Лхагва, 10 сар 7, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

    Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

    БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

    Наадмыг дундаас нь орхиж явсан бөхчүүдэд хариуцлага тооцно

    Таван шарын нүхэн гарц дээгүүр 90 м явган хүний гүүр барьж байна

    "Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-08-18
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Share on FacebookShare on Twitter

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол 2026 оны наймдугаар сарын 21-нд болно. Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр гаргасан юм.

Хар зүрх уулын орчмын газар нутаг нь Монгол төрийн өлгий нутаг:

Их Монгол Улсын хааны ордонд бичсэн төрийн албан түүхэнд өгүүлснээр Хар зүрх уул орчмын газар нутаг нь Хамаг Монгол Улсын төрийг 1189 онд сэргээн байгуулж, Тэмүжинг “Чингис хаан” хэмээн өргөмжилсөн, монгол төрийн өлгий нутаг юм.

Монгол төрийн түүхэнд хаан оронд суусан газар цөөнгүй бөгөөд Хэрлэнгийн хөдөө аралд Өгэдэй, Мөнх, Есөнтөмөр хаан суусан бол Хархорумд Аригбөх нар хаан сууж байв. Хубилай хаан Кайпин хотод их сууринд сууж байжээ.

 Чингис хааны хүчирхэгжилт, мандлын эхлэл болсон газар:

Хар зүрх уул орчим бол Эзэн богд Чингис хаан дайн тулаанд огт ялагдаагүй, эсгий туургатныг шулуутган, нэгэн төрийн дор хурааж, бүс нутаг, дэлхий дахинд монгол үндэстний манлайллыг бий болгож, Монголын амар амгаланг дэлхий дахинд тогтоох үндэс сууриа тавьсан нутаг юм.

 “Чингис хаан”-ы тахилгыг сэргээж болох түүхэн үнэ цэнтэй нутаг

Эзэн Богд Чингис хаан бол монгол үндэстний гайхамшигт манлайлагч, агуу их хүмүүн болохын хувьд хожмын монголчууд, ураг удмынхан нь түүнийг “Тэнгэр” болгон тахиж, тахилын сан зохион, дэг бүтээн шүтэж залбирч ирсэн ч ХХ зуунд тасалдаж, бүдгэрсэн түүхтэй.

“Хар зүрхний Хөх нуур” буюу Тэмүжин хөвүүнийг “Чингис хаан” өргөмжилсөн газар бол “Чингис хааны тахилга”-ыг сэргээн уламжлуулахад нэн тохиромжтой, түүхэн нөхцөл бүрдсэн газар гэж түүхчид үздэг.

Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

Нуурын эрэгт Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө, түүнийг тойруулан 108 метр голчтой, хагас саран хэлбэртэй талбайд Алтан ургийн их, бага 36 хааны модон сийлбэр байрлуулсан.

Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэр гээд 50 ширхэг модон сийлбэр байдаг юм.

Хар зүрхний Хөх нуур сурвалжийн мэдээнд дурдагдсан нь:

Монголын нууц товчоонд Хар зүрхний Хөх нуурын нэр 2 удаа дурдагддаг. Тэмүжиний гэр бүл нутаглаж, тарвага зурам агнаж байсан (§ 89), мөн тэнд авга, үеэлүүдээс болон Жадаран зэрэг бусад овгоос салж, Тэмүжинтэй нийлсэн олон хүрээ бүхий хүн ам Хөх нуурт буусан (§ 122) тухай өгүүлжээ.

  1. Тэнд нийлэлдэж Бурхан халдуны өвөр Хүрэлхү дотор урсах Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ. Бас 122. Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээн ирэв. Бас Дааридай отчигин нэгэн хүрээн ирэв. Жадаранаас Мулхалху ирэв. Бас Үнжин Сахайт нэгэн хүрээн ирэв. Жамухаас төдий хагацан хөдлөөд, Химурга горхины Айл харганад бууж бүхүйд бас Жамухаас хагацаж, Жүрхиний Сорхату, Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээн, бас Нэхүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээн, эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув. Тэндээс нүүж, Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт буув хэмээжээ.

Хар зүрх уул болон Хөх нуурын орчимд, ялангуяа Цэнхэрмандал сумын нутагт хийсэн археологийн судалгаа багагүй бий. Эдгээрээс үзэхэд одоогоос 3,500 орчим жилийн тэртээ буюу Хүрлийн үеэс нүүдэлчин үндэстэн амьдран сууж байсан нь харагддаг.

Монголчуудын өвөг дээдсийн дөрвөлжин булш ба түүний шууд өвөг болсон шоргоолжин булш олддог. Мөн XIII-XV зууны үеийн дурсгал, түүний дотор монгол хүн чулуу байдаг. Батхаан уулын хормой Таван толгой хэмээх газарт нутгийнхан “Чингисийн тулга” хэмээн нэрлэдэг цэцгэн хээ бүхий хавтант хашлага байдаг нь  Чингис хааны үеэс эрт НТ VI-VIII зуунд хамаарах бололтой. Цаашид энэ бүс нутагт археологийн тусгайлсан нарийвчлал өндөртэй хайгуулыг хийх зайлшгүй шаардлагатай гэж түүхчид үздэг.

2009-2011 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт судалгаа явуулж, хүрэл, төмөр, хүннү, түрэг, Монголын үед холбогдох хэдэн арван дурсгалын цогцолборыг илрүүлэн, газар зүйн байршлыг тодорхойлон бүртгэн баримтжуулсан.

МУИС-ийн судалгааны баг 2011 онд энэ төслийн хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Жаргалантын хөндийд археологийн судалгаа хийж, Жаргалантын хөндий болон түүний орчмын нутаг Хавцал уул, Аваргын гуу зэрэг газарт 150 гаруй дурсгал олж, бүртгэжээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

1 өдөр өмнө
Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

2 өдөр өмнө
Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

2 өдөр өмнө
БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

2 өдөр өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

2 өдөр өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв

2 өдөр өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

2 өдөр өмнө
Мансууруулах бодистой холбоотой 190 хэргийг шүүхэд шилжүүлэв

Г.Дамдинням: Монгол Улсад шатахуун өгөх бүх улстай гэрээ хийнэ

5 өдөр өмнө

Их уншсан

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

2026-10-06
Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

2026-10-06
Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

2026-10-05
Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

2026-10-05
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас