Засгийн газраас анхаарал тавин ажилласнаар шатахуун татан авалт нэмэгдсэн ч түгээлт дээр асуудал үүсэж буй. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа аж ахуй нэгжид хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.
Монгол Улсын хэмжээнд наймдугаар сарын 14-өөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж буй юм байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байгаа юм.
Иймээс ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг санууллаа






























