Мягмар, 9 сар 22, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхдээ дрон ашиглаж эхэлжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-08-05
- Шинжлэх ухаан
Урт: 1 мин уншина
Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна
Share on FacebookShare on Twitter

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Туулын Хар Түнэ” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын Хар Түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх болно.

​​Судалгааны тойм

​1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид анх илрүүлсэн, 1979 онд гүймэг шинжилж олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан “Түргэний голын кидан балгас” хэмээсэн байдаг. 2005-2006 онуудад Их Монгол Улсын 800 жилийн ойн хүрээнд МУИС-ын НШУС-ын Археологи-антропологийн тэнхим, Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар төв барилгын хэсэгт бага хэмжээний малтлага судалгаа явуулж, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүн, дурсгалын байршилд тулгуурлан Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурь хэмээн үзсэн байдаг. Уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна.

2021 оны малтлага судалгааны урьдчилсан үр дүн

2021 оны 7 дугаар сарын 10-нд судалгааны ажил эхэлж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

1. Дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж гүйцэтгэв. Хотын туурийн хэрэм болон түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжуудын бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.

2. Хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2 х 26 м сувгийн малтлага гүйцэтгэж, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн тагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоов. Уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болж байна.

3. Хэрмийн дотор орших төв ордны дээд хэсгийг бүрэн цэвэрлэж, дэвсгэр зургийг үйлдэж, суурийн хэсэгт зүсэлт явуулж бүтэц зохион байгуулалтыг тодорхойлов. Уг ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг шууд илэрхийлж байна. Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон давцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлов. Шалны тоосгон өрлөгөөс үзэхэд уг барилга нь үүдний угтах хэсэг болон хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэх бөгөөд барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрч байгаа нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлж байна. Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна. Ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжны үлдэгдэл илэрч олдоод байна.

4. Малтлага судалгаанд үндэслэн ордныг тухайн үеийн байдлаар нь сэргээн зурах ажлыг эхлүүлээд байна.

5. Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй бөгөөд тэдгээрийн дотор 1000° дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна.

6. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг гаргах ажлыг гүйцэтгэж байна.

7. Бид бүхний хамтарсан судалгаа нь олон чухал үр дүнд хүрснийг тэмдэглэх хэрэгтэй бөгөөд археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулах шаардлагатай байна.

ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

28 минут өмнө
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

49 минут өмнө
УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

1 цаг өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

1 өдөр өмнө
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

1 өдөр өмнө
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

1 өдөр өмнө
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

1 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

Ногоон автобустай холбоотой цахим орчинд түгсэн мэдээлэл худал ташаа шүү гэв

Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсоолоо

1 өдөр өмнө

Их уншсан

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2026-09-22
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

2026-09-22
УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2026-09-22
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

2026-09-21
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас