Мягмар, 9 сар 22, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхдээ дрон ашиглаж эхэлжээ

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхдээ дрон ашиглаж эхэлжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцсэн байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-08-05
- Улс төр
Урт: 1 мин уншина
Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, 16 асуудал хэлэлцсэн байна
Share on FacebookShare on Twitter

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоолын 3 төсөл хэлэлцэж, ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл батлуулав. Мөн яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг 8 удаа сонсож, Байнгын хорооны 2 тогтоолын төсөл баталжээ. Түүнчлэн 6 удаагийн уулзалт, ярилцлага, Хууль зүйн байнгын хороотой хамтарсан 2 удаагийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан байна. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны нийт хуралдааны дундаж ирц 67 хувь байв.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд ажилласан юм. Тухайлбал, ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй болон зарим ахмадын тэтгэвэр багассан асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хандсан нэр бүхий иргэдийн өргөдлийн дагуу ажлын хэсэг байгуулсан юм. Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг 3 удаа хуралдаж, Монголын ахмадын хороо болон ахмадын зарим хороодын төлөөлөл, холбогдох төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзан, шаардлагатай тайлбар, мэдээллийг авч, холбогдох судалгаатай танилцжээ. Улмаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1,404,000 төгрөг байгааг нэмэгдүүлэх боломжийн талаар хувилбарт санал гаргуулсан байна. Санал, дүгнэлтэд одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд ижил төстэй ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн хэмжээ нь тэтгэвэр тогтоолгосон оноосоо хамаарч ялгаатай байгааг ойртуулах зорилгоор тэтгэвэр бодох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2,400,000 төгрөгөөр тогтооход шаардагдах 325.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгах, тэтгэврийн зөрүүг багасгах хүрээнд эхний ээлжид бага тэтгэвэр тогтоолгосон ахмадын тэтгэврийн индексжүүлээгүй цаг хугацааны алдагдлыг нөхөж олгох асуудлыг судлах, нийгмийн даатгалын шимтгэлээ хамгийн бага хувиар төлж, тэтгэвэр тогтоолгох сүүлийн 5 жилийг огцом өсгөж, өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа хуулийн хийдлийг арилгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг 7 заалтыг ажлын хэсгийн санал, дүгнэлтдээ тусгасан. Санал, дүгнэлтийг Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд танилцуулж, хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мөн хүргүүлсэн юм.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулсан "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд суралцагчдыг чанар, аюулгүйн шаардлага хангасан, шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, хооллох зөв дадал төлөвшүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн стандартыг бүрдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллав.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд орон сууц захиалгын улмаас хохирсон 600 гаруй иргэдийг төлөөлж ирүүлсэн өргөдөл, гомдлыг судалж, орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан "Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэгээр ахлуулан байгуулсан юм.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан үзэхэд, нэг орон сууцыг давхардуулан захиалга авсан, хувьцаа хэлбэрээр төсөл хэрэгжүүлсэн, барилгын зөвшөөрөл олгогдоогүй, эрх зүйн нөхцөл бүрэн хангагдаагүй байхад захиалга авч иргэдээс хөрөнгө төвлөрүүлж, түүнийг зориулалтын бусаар ашиглан барилга бариагүй, улмаар барилгын явц удааширсан, зогссон зэрэг шалтгаан нөхцөлтэй байсан. Уг харилцаанд үүсээд байгаа зөрчил, маргаан нь орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн байгууллагуудын бүртгэл, мэдээллийн сангийн уялдаа холбоо хангалтгүй, төслийн санхүүжилт болон иргэдээс төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт сул, төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавх, эрсдэлийн үнэлгээний шаардлага тодорхой бус, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тусгайлсан эрх зүйн хамгаалалт хангалтгүй байгаатай холбоотой байна гэж үзжээ.

Иймд Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээг тусган “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан, батлуулсан байна.

Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хороонд иргэд, аж ахуйн нэгжээс нийт 260 өргөдөл, гомдол ирүүлснээс 204-ийг шийдвэрлэн хариу хүргүүлж, 56 өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдсан хяналт шалгалтын чиглэлээр болон яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг сонсжээ. Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг Байнгын хорооны сонссон (дэлгэрэнгүй) юм.

Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх Боловсролын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг (дэлгэрэнгүй) Байнгын хорооны хуралдаанаар сонссон юм.

Мөн хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан (дэлгэрэнгүй), төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн сайд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг (дэлгэрэнгүй), Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг (дэлгэрэнгүй) тус тус сонссон.

Өргөдлийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг тус тус сонссон байна.

Монгол Улсын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан тайлант хугацаанд Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хандан 75, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудад 70, нийт 145 өргөдөл, гомдол ирүүлснийг бүртгэн холбогдох албан тушаалтанд уламжилсан ба 76 өргөдөл, гомдлын хариуг хүргүүлжээ.

Нийтийн өргөдлийг хүлээн авах цахим системээр ээлжит чуулганы хугацаанд нийт 192 нийтийн өргөдөл хүлээн авч, бүртгэн хууль тогтоомжийн дагуу хянан үзсэн ба өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай эрх зүйн үндэслэлийг тухай бүр иргэнд хариу хүргүүлж, 72 өргөдөлд иргэдээс санал авахаар www.petition.parliament.mn цахим системд нийтэлжээ. Нийтийн өргөдлийн цахим системд нийтэлсэн өргөдлүүдээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан тооны иргэдийн дэмжлэгийг нэг өргөдөл авсан байна. Тодруулбал, иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн “Автомашины болон авто зам ашигласны татварыг бууруулах” тухай ажлын хэсэг байгуулах /33,216 иргэн дэмжсэн/ нийтийн өргөдлийг 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

19 минут өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

1 өдөр өмнө
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

1 өдөр өмнө
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

1 өдөр өмнө
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

1 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

1 өдөр өмнө
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

1 өдөр өмнө
Ногоон автобустай холбоотой цахим орчинд түгсэн мэдээлэл худал ташаа шүү гэв

Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсоолоо

1 өдөр өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдөр өмнө
Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

4 өдөр өмнө

Их уншсан

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2026-09-22
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

2026-09-21
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

2026-09-21
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

2026-09-21
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn