“Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт, зөвлөгөөн Нийслэлд зохион байгуулагдсан. Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалт зөвлөгөөнд 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.