Мягмар, 7 сар 21, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

    Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

    26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

    Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

    “Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

    530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-07-21
- Улс төр
Урт: 1 мин уншина
Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. Ерөнхийлөгч Э.Рахмон халуун дотноор хүлээн авч буй Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.

Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр  Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэлээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ.

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо.

Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

No description available.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны Бизнес дугуй ширээний уулзалт зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулж,  Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо.

Төрийн тэргүүн нар Тажикистаны “Feel the friendship” брэндийг “Go Mongolia” брэндтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, биеийн тамир, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг харилцан сургах, нэн ялангуяа мал аж ахуй, усны эрчим хүч, усжуулалтын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа.

Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д тажикистаны талыг оролцохыг дахин урилаа.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040”, “2030 он хүртэлх Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулах нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэмтэд эр бэлгийн эсийг дарангуйлж жирэмснээс хамгаалах тариа бүтээжээ

22 минут өмнө
ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ   

3 цаг өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

4 цаг өмнө
Согтуугаар машин барихгүй байхыг онцгойлон анхааруулав

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

4 цаг өмнө
Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

5 цаг өмнө
Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо

Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо

5 цаг өмнө
Оросуудад зодуулсан монгол залуу нас баржээ

Орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулав

5 цаг өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

5 цаг өмнө
Мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

Их уншсан

Эрдэмтэд эр бэлгийн эсийг дарангуйлж жирэмснээс хамгаалах тариа бүтээжээ

Эрдэмтэд эр бэлгийн эсийг дарангуйлж жирэмснээс хамгаалах тариа бүтээжээ

2026-07-21
ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ   

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ  

2026-07-21
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

2026-07-21
Согтуугаар машин барихгүй байхыг онцгойлон анхааруулав

Согтуугаар машин барихгүй байхыг онцгойлон анхааруулав

2026-07-21
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас