Хөдөлмөрийн баатар, МУГТ Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн спортоос зодог тайлах болж холимог тулааны спортод хүч үзэх болсноо зарлаж Хабиб Нурмагомедовын багтай гэрээ байгуулж UFC холбоонд тулалдах болсноо мэдэгдсэн.
Жүдоч М.Уранцэцэг нь 17 жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн, наадмуудаас олимп, дэлхийн медалийг оролцуулаад 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоож дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн билээ.