Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 418 мянган гадаад жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт жуулчдын хамгийн олон буюу 37 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлжээ. Харин БНХАУ-ын жуулчид 28 хувийг, БНСУ-ын жуулчид 12 хувийг эзэлсж удаалсан байна.
Гэсэн хэдий ч солонгос жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурчээ. Оны эхний хагаст Монголд аялсан БНСУ-ын жуулчдын тоо 56 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар багассан байна. Харин Японоос ирсэн жуулчдын тоо 14 мянга дөхөж 22 хувиар өссөн бол Герман жуулчдын тоо 8700-д хүрч 42 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй.





























