Лхагва, 8 сар 26, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

    FASHION4LAND: ЗАГВАРЫН ТУХАЙ БИШ ГАЗРЫН ТУХАЙ ЯРИА ЮМ

    Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

    Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулна

    IUCN: Улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон шийдлээр нэгдэн ажиллахад COP17 чухал үүрэгтэй

    Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

    Улаанбаатар хотод 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

    COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

    Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD-тай тохирчээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

ГХЯ: Консулын газар байгуулах нь дипломат харилцааны нийтлэг жишиг

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-06-22
- Улс төр
Урт: 1 мин уншина
ГХЯ: Консулын газар байгуулах нь дипломат харилцааны нийтлэг жишиг
Share on FacebookShare on Twitter
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг хийж байна. "Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон.
Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон. Эдгээрийг ажил хэрэг болгоход хоёр талын Элчин сайдын яам төдийгүй Консулын газрууд чухал үүрэгтэй.
Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчний нэг болж буй бөгөөд Евразийн өргөн уудам орон зайд Ази, Европыг холбосон стратегийн зангилаа байрлалтай бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик, эрчим хүч, дижитал холболтын томоохон төв болон хөгжиж байна.
Эдүгээ дэлхийн эдийн засаг, геополитикийн шинэ чиг хандлагын хүрээнд Төв Азийн бүс нутгийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа Бүгд Найрамдах Казахстан Улс нь олон улсын тээврийн коридор, худалдааны урсгал, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох замаар Евразийн хамтын ажиллагааны чухал тулгуур болоод байна. Ийм нөхцөлд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд Казахстан Улстай хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлэх чиглэлийг баримталж байна. Гадаад харилцааны яам нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын зарчимд үндэслэн шийдвэрлэх болно. Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.
Монгол Улсын соёрxон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог. Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм. Монгол Улсын 34 Элчин сайдын яамнаас гадна хоёр Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулсын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг. Одоогийн байдлаар Монголын “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы хотуудын хооронд долоо хоногт дөрвөн удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар хотуудын хооронд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэж буйгаас гадна Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэх асуудлыг судалж байна. ХХЕГ-аас гаргасан мэдээллээр 2025 оны байдлаар Монгол Улсад Казаxстаны 24,395 иргэн зорчсон бол Казаxстанд Монгол Улсын 23,849 иргэн зорчжээ. Харин Монгол Улсад Казаxстан Улсын 575 иргэн, Казаxстанд Монгол Улсын 8,825 иргэн байнга оршин сууж байна" гэдэг мэдээллийг өглөө.
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

СОР17 хуралд 196 орны 12230 төлөөлөгч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ

COP17-ын эхний долоо хоногийн тойм

1 өдөр өмнө
Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

1 өдөр өмнө
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

1 өдөр өмнө
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

Авлигатай тэмцэх газраас 14 обьектод нэгжлэг хийжээ

Онцгой байдлын 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгожээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг илрүүллээ

1 өдөр өмнө
FASHION4LAND: ЗАГВАРЫН ТУХАЙ БИШ ГАЗРЫН ТУХАЙ ЯРИА ЮМ

FASHION4LAND: ЗАГВАРЫН ТУХАЙ БИШ ГАЗРЫН ТУХАЙ ЯРИА ЮМ

1 өдөр өмнө
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

1 өдөр өмнө
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

1 өдөр өмнө

Их уншсан

СОР17 хуралд 196 орны 12230 төлөөлөгч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ

COP17-ын эхний долоо хоногийн тойм

2026-08-25
Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-08-25
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас