Хүүхдийн мөнгөн хуримтлалыг бэлнээр авах хүсэлт гаргах боломжтой болжээ. Ингэхдээ та гар утсан дээрээ байдаг И-Баримт аппликэйшнээр, эсвэл www.ehalamj.mn сайтаар нэвтрэн орж хүсэлтээ илгээх юм. Хэрвээ И-Баримт аппликэйшнээр дамжуулан хүсэлт өгөх гэж байгаа бол:
- И-Баримтынхаа эрхээр нэвтрэн орно.
- Нэвтэрч ормогц сануулга гарч ирэхэд "үргэлжлүүлэх" дээр дарна.
- "Үйлчилгээ" цонх шинээр гарч ирэх бөгөөд үүнээс "Хүүхдийн мөнгө" хэсгийг сонгоно.
- Хүүхэд тус бүрийнхээ бэлэн мөнгө авах сарыг сонгоно.
- Хүсэлт гаргах сарыг сонгож дууссан бол "Илгээх" дээр дарна.
- Бэлэн мөнгө авах хүсэлтийн мэдээллээ шалган "хүсэлт илгээх" дээр дарна. "Амжилттай" болсон талаар сануулга гарч ирнэ.
Mongoo awah