Ирэх 2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах санаачилгыг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр хүүхдүүдийг хичээлийн бус цагаар спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн анги удирдсан багш нар сурагчидтайгаа илүү ойр ажиллах нөхцөлийг бүрдүүлж, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор сургуулийн спорт заалыг амралтын болон зарим ажлын өдрүүдэд сурагчдад ашиглуулах боломж, зохион байгуулалт, цэвэрлэгээ үйлчилгээний зардлын талаар судалгаа хийж, ирэх хичээлийн жилээс үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.






























