Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын улмаас стратегийн чухал усан зам болох Ормузын хоолойд үүссэн саатал нь зөвхөн газрын тос төдийгүй нефть-химийн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж эхэллээ. Үүний нэг жишээ нь бэлгэвч үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн тасалдал юм.
Бэлгэвч үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг латекс, полиуретан зэрэг материалууд нь нефть-химийн гаралтай бүтээгдэхүүнтэй нягт холбоотой тул тэдгээрийн нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгджээ.
Түүхий эдийн үнэ өсөх, нийлүүлэлт удаашрах нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, улмаар бэлгэвч зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй талаар үйлдвэрлэгчид мэдэгдлээ. Зарим компани нийлүүлэлтийн өөр эх үүсвэр хайж эхэлсэн ч богино хугацаанд нөхөхөд хүндрэлтэй байгаа аж.
Хэрэв Ормузын хоолойн тээвэр хэвийн байдалдаа эргэн орохгүй удааширвал энэ нь зөвхөн эрчим хүч бус, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээлд ч цаашид дарамт учруулах төлөвтэй байна.






























