Хятадад 10 настай хүү аавыгаа шүүхэд өгч, Цагаан сарын “улаан дугтуй”-ны хадгаламжаа буцаан авч чадсан хэрэг саяхан гарч олон нийтийн анхаарлыг татаж байна.
Хятадын уламжлалын дагуу хүүхдүүд Цагаан сарын үеэр “hongbao” хэмээх улаан дугтуйнд бэлэн мөнгө авдаг аж. Тус хүү олон жилийн турш ийм бэлгээ цуглуулж, аавынх нь хяналтад байдаг банкны дансанд хадгалж байжээ.
Эцэг эх нь салсны дараа хүү ээжтэйгээ амьдрах болсон бөгөөд удалгүй аав нь түүний данснаас 82,750 юань (ойролцоогоор 11,500 ам.доллар)-ийг авч, хоёр дахь гэрлэлтийн зардалдаа ашигласан нь илэрсэн байна.
Хүүгийн ээж уг мөнгийг хүүхдийн хувийн өмч гэж үзэн, хүүд шүүхэд нэхэмжлэл гаргахад нь тусалжээ.
Шүүхээс улаан дугтуйнд өгсөн мөнгө нь хүүхдийн өмч мөн гэж үзэж, аавд нь бүх мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь хүүхдэд өгсөн мөнгөн бэлгийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалдаг болохыг дахин баталлаа.





























