Эл өдөр Иранд Шинэ жил буюу Наурызын баяр тохиож байна. Оросын талын мэдээлснээр, Оросын ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын 21-ний өдөр Иранд Наурызын баярын мэндчилгээ илгээжээ. Тэрээр Ираны дээд удирдагч Муҗтаба Хамейни болон Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Путин хэлэхдээ, "Өнөөдөр Иранд тулгарч буй хүнд цаг үед Орос улс үргэлж Ираны үнэнч, найдвартай түнш байх болно" гэжээ.
Мөн тэрээр "Ираны ард түмэн эдгээр хүнд сорилтуудыг нэр төртэйгээр давж гарна гэдэгт итгэж байна" гэжээ.
Путин АНУ, Ираны мөргөлдөөний эхлэл үед гал зогсоож, дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалсан.
Хэдийгээр мөргөлдөөн эхлэснээс хойш ОХУ Ираныг ил тод дэмжиж, АНУ, Израилийн Иранд хийсэн цохилтыг:
“түрэмгийлэл”, Ираны удирдагчдыг устгахыг “хэрцгий үйлдэл” гэж шүүмжилсэн ч гэлээ бодит байдал дээр шууд цэрэг оролцуулахаас зайлсхийж, илүү дипломат, улс төрийн дэмжлэг л үзүүлж байгаа юм






























