Казахстан улсад 2026 оны 3 дугаар сарын 15-нд зохион байгуулагдсан бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Албан ёсны дүнгээр санал өгсөн иргэдийн 87 гаруй хувь нь дэмжиж, ирц 70 гаруй хувьтай байжээ.
Шинэчилсэн Үндсэн хуульд төрийн байгуулалтын бүтэц болон эрх мэдлийн хуваарилалтад томоохон өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал, парламентын тогтолцоонд өөрчлөлт оруулж, төрийн институцийн шинэ зохион байгуулалтыг бий болгожээ. Мөн дэд ерөнхийлөгчийн албыг сэргээж, уг албан тушаалтныг Ерөнхийлөгч томилохоор тусгасан байна.
Түүнчлэн “Ардын зөвлөл” нэртэй шинэ байгууллага байгуулж, хууль санаачлах, санал асуулга явуулах эрх олгосон нь анхаарал татаж байна. Үүнээс гадна нийгмийн үнэт зүйлтэй холбоотой зарим заалтыг тодорхой болгосон байна.
Касым-Жомарт Токаев уг өөрчлөлтийг улс орныг шинэ шатанд гаргах чухал алхам хэмээн тодорхойлсон бол зарим шинжээчид ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэж болзошгүй гэж үзэж байна.
Шинэ Үндсэн хууль 2026 оны долоодугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байна.





























