Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд бүтээн байгуулсан Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд тус үйлдвэрийг бүтээн байгуулсан юм
Тус үйлдвэр нь
🔹 өдөрт 50 мянга
🔹 жилд 18 сая хүртэл шоо метр хаягдал усыг дахин боловсруулж,
Дулааны III болон IV цахилгаан станцын техникийн хэрэгцээнд нийлүүлэх юм.
Ингэснээр Улаанбаатар хотын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах боломж бүрдэж, цэвэр усны хэрэглээг бууруулах стратегийн шинэ тогтолцоо бий болж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад усны шинэ эх үүсвэр бий болгох, гүний усны нөөцийг хамгаалах, улмаар Туул голын экосистемийг дэмжих чухал алхам болж байна.
Монгол, Америкийн стратегийн түншлэлийн бодит үр дүн болсон энэ бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын усны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн ирээдүйд чухал хувь нэмэр оруулна.






























