Селена Гомез, нөхөр Benny Blanco-гийнхоо подкаст болох "Friends Keep Secrets"-ийн 2-р дугаарт гэр бүл, ирээдүйн хүүхдүүдийн талаар ярилцаж байхад 4 хүүхэдтэй болохыг мөрөөддөг гэдгээ дурджээ. Тэрээр “The Family Stone” гэдэг киноны гэр бүлийн оройн ширээний сцeн их таалагддаг ба өөрийнхөө ирээдүйн гэр бүл ийм олон хүүхэдтэй, халуун дулаан уур амьсгалтай байхыг хүсдэг гэж хэлжээ Гэхдээ бодит байдалд юу болох нь тодорхойгүй, 1, 2 эсвэл 4 хүүхэдтэй ч байж мэднэ гэж Селена нэмж тайлбарлажээ.
Үүнээс өмнөх ярилцлагадаа Селена эрүүл мэндийн асуудлын улмаас хүүхэд тээж төрүүлэх боломжгүй болохоо дэлгэсэн байдаг. Энэ мэдээ түүнд маш хүнд байсан ч тээгч эхээр дамжуулж(surrogacy) болон хүүхэд өргөж авах (adoption) боломж байгаа нь түүнд найдвар өгсөн гэж хэлсэн байдаг.





























