Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам өнгөрсөн ням гаригт болсон намын их хурлаараа Ким Чен Уныг ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгожээ
Төрийн мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, намын төв хорооны сонгогдсон гишүүд намын дүрэмд өөрчлөлт оруулсан байна.
Гэхдээ намын дүрмийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ким Чен Ун Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон нь түүний эрх мэдлийг үнэмлэхүй атгаж, дотоодын тогтвортой байдалд илүү их итгэж буйг илтгэж буй шинж тэмдэг гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм.






























