Хөгжлийн банк" гэх тодотголтой хэргийн давж заалдах шүүх хуралдаан өнөөдөр болж байна.
Удаан хугацаанд үргэлжилж буй уг эрүүгийн хэргийг өнгөрсөн оны есдүгээр сард анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Анхан шатны шүүхээс 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч энэ шийдвэрийг Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан юм. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж байна.





























