Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа, зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан харилцаж байгаа Дэвид Бэкхэмийн хүү Бруклин Бэкхэм аав ээж, дүү нартайгаа эвлэрэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр инстаграм хуудсандаа энэ мэдэгдлээ хийгээд эцэг, эх нь түүний эхнэр Никола Пелтц Бэкхэмтэй харилцах харилцааг нь "сөнөөхийг" оролдсон гэв. Мөн аав ээж нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэр бүлийнх нь тухай гарах мэдээллүүдийг хянадаг гэжээ.
Энэ нь Бэкхэмийн гэр бүлийн маргаан гарснаас хойш Бруклины албан ёсоор энэ талаар дуугарч байгаа анхны тохиолдол юм.
2022 онд Бруклинтэй гэрлэсэн Никола нь Америкийн бизнесмэн, тэрбумтан Нелсон Пелтц, загвар өмсөгч асан Клаудиа Хеффнер Пельц нарын охин юм





























