Аяллын компанид залилуулж, хохирсон иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, аяллын компанид залилуулсан иргэд буцах тасалбаргүй онгоцны буудал дээр гацжээ.
Цагдаагийн байгууллагад, энэ оны нэгдүгээр сарын 6-нд ажилчдаа аялуулах зорилгоор 20 сая төгрөг, гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөг шилжүүлж, хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн нэгдүгээр сарын 8-нд нэр бүхий аяллын компанид 54.5 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн, шалгагдаж байгаа юм байна.
Түүнээс гадна аялаж буй улсдаа очсны дараа байрлах буудал, хөтөчгүй байх, буцах тасалбар нь бичигдээгүйн улмаас онгоцны буудал дээр гацах зэрэг тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.






























