Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд борлуулж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь түүхэн дээд амжилт боллоо. Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд бид түүхэн дээд амжилтын эзэд болж чаджээ.






























