Италийн загварын домогт Валентино Гаравани 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр "өнөөдөр Ром дахь өөрийн гэртээ амар тайван таалал төгслөө гэж Валентино сан инстаграм хуудсандаа мэдээлэв.
Валентино нь 1932 онд Италийн хойд хэсгийн Вогера хотод төрсөн бөгөөд 1959 онд Ромд өөрийн брэндийг байгуулж байв. Валентино анх улаан даашинзаараа олонд танигдсан бөгөөд салбартаа "Valentino red" гэх нэртэй болж явсан удаатай.
1960 онд тэрээр тухайн үед архитектурын ангийн оюутан байсан хамтрагч Жанкарло Жиамметтитэй танилцаж хосууд хамтдаа "Valentino"-г дэлхийд хүлээн зөвшөөрсөн том брэнд болтол хөгжүүлж чадсан юм.
Валентиногийн анхны алдартай үйлчлүүлэгчдийн нэг нь жүжигчин Элизабет Тейлор байсан бөгөөд тэрээр 1960-аад оны эхээр Ромд "Клеопатра" киноны зураг авалтын үеэр түүнтэй танилцжээ. Валентиногийн карьерын эхний жилүүдэд түүний худалдан авагчдын тоонд Бегум Ага Хан, Бельгийн хатан хаан Паола, жүжигчин Одри Хепберн, Жоан Коллинз, Жаклин Кеннеди нар багтаж байсан байв.






























