Тэртээ 1977 оноос эхлэлтэй авто спортын шилдгүүдийн тулаан болох “ДАКАР РАЛЛИ 2026” уралдаан Саудын Араб улсад энэ сарын 3-ны өдөр эхэлсэн. Манай улсаас тамирчин, ОУХМ П.Мөрөн хоёр дахь удаагаа тус тэмцээнд амжилттай оролцон бариандаа орж чадлаа. Тэрбээр 14 хоногийн хугацаанд нийт 8000 км замыг амжилттай туулж, General 29-р байр, Rally 2 ангилалд 19-р байр эзэллээ.