Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлжээ. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцүүлж 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Санхүүжилтийн гэрээ зурагдсан. Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж байна.






























