Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2026 оны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар нийт таван асуудал хэлэлцсэн бөгөөд аймаг, салбар холбооноос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналыг хэлэлцлээ.
Хурдан морины зуны бүсийн уралдааныг говийн бүсийг Дундговь аймагт, зүүн бүсийг Сүхбаатар аймагт, баруун бүсийг Завхан аймагт, төвийн бүсийг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болжээ. Харин уралдааныг 2026 оны долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах санал гаргаж Засгийн газарт уламжлахаар болжээ.
Мөн “Дүнжингарав” уралдааныг их нас, соёолон нас, сонгомол дунд нас гэсэн ангиллаар ирэх тавдугаар сарын 1-д зохион байгуулахаар Монголын морин, спорт, уяачдын холбооноос тогтсон байна.






























