“Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон шинээр авах материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн авч эхэлжээ. Одон авах шалгуурт хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 1-ээс өмнө нэг нас хүрсэн байх ёстой заажээ.
2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан бол хамгийн залуу нь 22 настай байв. Өнгөрсөн жилээс “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн.






























