Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар махны үнийг тогтворжуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. Махны нийлүүлэлт, борлуулах цэгүүдийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах юм байна.
Ерөнхий сайд "Мах, гурилын үнийг тогтвортой байлгах нь төрийн бодлого. Зургаадугаар сар хүртэл махны нийлүүлэлтийг тогтвортой хангах нөөц бий. Энэ бол саяхан бэлтгэсэн шинэ мах. Нийслэлийн удирдлагууд Цагаан сараас өмнө махны үнийг тогтворжуул" гэжээ.






























