Ид шидтэй үстэй, сониуч зантай, авхаалжтай гүнж Рапунзел болон түүнийг оргоход нь туслах хулгайч хоёрын дурлалыг уран сайхны киноноос үзэхийг хүсч байна уу. Тэгвэл Tangled кино гол дүрүүдийн сонгон шалгаруулалтаа дэлгэлээ. Тэгвэл үзэсгэлэнт шаргал үстэд Австралийн жүжигчин Мило Манхайм, залууд Австралийн нэрт жүжигчин Тиган Крофт нар тоглох нь ээ.

"Better Man" болон "The Greatest Showman" хэмээх хөгжмийн намтар киног бүтээсэн Майкл Грейси уг киног найруулж байгаа бөгөөд хүүхэлдэйн киноны нэгэн адил хөгжмийн том элементүүдтэй байх ажээ. Кино нь бэлтгэлийн шатандаа байгаа тул нээлтээ хийх огноо хараахан гараагүй байна.
Дисней 2024 оноос киноны багийнхныг сонгож эхэлсэн юм.





























