Пүрэв, 2 сар 26, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    "Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил" тусгай үзэсгэлэн гарна

    "Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил" тусгай үзэсгэлэн гарна

    Хар Зүрх уул, Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгов

    Хар Зүрх уул, Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгов

    Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ныг дуустал үргэлжилнэ

    Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ныг дуустал үргэлжилнэ

    Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

    Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    10,11,12 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Энэ сарын 13-ныг хүртэл цаг агаар тогтуун байна

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-01-02
- Нийтлэл
Урт: 400 мин уншина
Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!
Share on FacebookShare on Twitter

Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр амралтын өдөрт тань сэтгэн бодох боломж өгөх гээд. Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь, тэр дундаа газрын ховор элемент бүгд багшран байна!), далай шиг их газар дээр нь 70 сая мал (хүсвэл 80 ба 90 саяд өлхөөн хүрчихнэ), IQ-гаараа дэлхийд 7-рт, дөрөвхөн сая хүрэхгүй ард түмэн.

сонин mn

 Нэг. “Зарах юм”-аар бялхаж байна

Ийм гоё өгөгдөлтэй байж манай улс ер нь яачихсан юм бэ? Хөгжиж дэвжиж өгөхгүй, бүр санаатайгаар хөгжлийг нь ард иргэд нь саатуулж байгаа ч юм шиг. Улс төрчид, олигархиудтайгаа барьцаж атаархаад гүрийгээд суучихсан. Тэдний мөнгийг хувааж авч гудрах тухай манан дунд төөрөөстэй. Дахин хуваарилалтаар гэнэт мөнгөжих сайхан зүүд. Зүүдээ өс хонзон, атаархалаараа хүч оруулчихна. Тэр нь эв хамтын журмаар дотоодоосоо бүү хэл даян дэлхийгээс шударга дээрэм (XIII зуунд тэгдэг байсан, ингэдэг байсан!) хийх ойлголт руу түлхэнэ.

Ажил хийх дургүй, ажил хийе ч гэлээ ажлын байранд үй түмээрээ тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсан гэдгийг дахин улиглая. Гуч гаруй жилд ганц л ажилд гаршсан. Тэр нь ганзагын наймаа. Гадаадаас баахан юм (юу ч хамаагүй) олж ирээд хэдэн биендээ зарах. Монгол хүн монгол хүндээ зарах. Нийслэл хот тэр чигээрээ “зарах юм”-аар дүүрсэн. Дүүрч ч байна. Араас нь вагон вагоноор, контейнэр, карго юу л байна, овоорсоор байна. Нийслэл маань зах, дэлгүүр, лангуу, чингэлэгээр дүүрчихлээ. Цаашаа нээе тавья гэсэн ч зай алга. Муу хэлдэг, үргэлж зүхдэг Хятадынхаа буянаар монголчууд маань хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа нь үнэн. Эрээний буянаар Монгол маань одоо ганзагын наймаачдын эзэнт улс болчихоод байж байгааг нийтээрээ харж байна. Ганзагын наймааны дон, шүтлэг хэрээсээ хэтэрчихээд байж байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм.

Хоёр. TEMU-д ялагдана даа

XXI зуун гэж нэг гайтай зуун байна. Эрин үе ч гэсэн болно. Хөгжил нь монголчуудад гүйцэгдэхгүй хол явчихсан, бараагүй хаячихсан. Шинэ шинэ ололт амжилт өдөр бүр нүд эрээлжлүүлээд. Хөдөлмөрийн зах зээлийн шударга дүрэм нь IT, хиймэл оюунтайгаа хосолчихсон. Гялалзуулаад байдаг, гадаадад улс оронд. Манайд?

Хиймэл оюунаа больё. Зүгээр л энэ TEMU гээд наймааны сүлжээ ганзагын наймаачдын эзэнт улсыг маань өдөр өдрөөр, цаг цагаар, аажуухан мэрж сүйрүүлэх ба үүнтэй эвлэрэх сэтгэлийн тэнхээтэй монгол наймаачин алга байна. Зүрхээ зүсүүлэн зүсүүлэн, өмнөд хөршөө хараан хараан ганзагаа хийсээр, идэр есийн хүйтэнд ганц ч бараа нь борлохгүй атал тас гүрийгээд хөлдөж үхэх гээд зах дээрээ зогссоор. Өмнөөс нь зүрх алдах юм. Харахад залуу, идэр насныхан олонхи нь байх юм. TEMU ба TEMU шиг сүлжээнд бүрмөсөн ялагдаж нурж унахаасаа өмнө наад мэргэжил ажлаа солиод, шинэ мэдлэг мэргэжил эзэмшээд XXI зууны хөгжлийн хурдтай хөл нийлүүлээч гэж би мөн ч их ятгах юм. Нэмэр алга.

Гурав. Гэв гэнэт нэг өдөр Эрээн хаалгаа баривал

Ингээд ятгаад бичээд ирэхийн цагт намайг хараах ч дүүрч. Өмнөөс тайлбар тавиад надтай, өгч буй зөвлөлгөөтэй маань үзэж таарна. Болохгүй бүтэхгүй, тэр хулгайч, тэр хулхи, тэр луйварчин гээд өөрөөсөө бусад руу үсчээд өс хонзон яриад, өвлийн хүйтнээр зах дээр ганц ч орлогогүй гүрийтлээ зогсож байгаагаа зөвтгөөд. Ерөөсөө Эрээнийхээ барааг манаж сахиад бүх амьдралаа үрсэн нь тэр нөхөрт зөв болж таарна. Мэдээж манай улс гэж зовлонгийн далай байна л даа. Монголчууд маань өөр өөрсдийн салбарын зовлонтойгоо зууралдсаар насыг барах дөхнө. Нас барсан нь ч олон байх шүү. Одоо ажаад байхад, олон хүнтэй ярьж хөөрч үзэхэд Эрээний буянаар зовж босгосон ганзагын наймаачдын эзэнт улсаа энэ чигээр нь авч үлдэх, завдал өгвөл баячуудынхаа хөрөнгө мөнгийг хурааж хувааж авч цэнгэлийн манлайд хүрч жаргах. Ерөөсөө ийм зорилго дээр нэгдсэн бөөн масс Монголын нийгмийн олонхи арай ч биш байгаасай!

Та бүхний хүслийг чинь XXI зууны хөгжлийн хурд арчаад хаялаа гэж анхааруулаад нэмэр алга. Тэр Эрээн чинь шал өөр болсон, хурдтай өөрчлөгдөж байна. Зөвхөн монголчуудад зориулсан зээлээ үлдээгээд бусдыг нь цахимжуулаад хаях нь байна. Нэг үгээр яг өмнө талд чинь “Томсгосон Сингапур” босч ирж байна. Гэв гэнэт нэг өдөр Эрээн хаалгаа барина. Та нарын борлохгүй барааг чинь Эрээнээс хангаж байхаа болилоо гэвэл бид мад. Нөөц хувилбар байхгүй.

сонин mn

Дөрөв. Хөдөлмөрийн өгөөж!

“Хөдөлмөрийн өгөөж, дэлхийн дундаж” гэж нэг шалгуур олон улсад байна. Дэлхийн дундаж нь 53.8% байх ёстой юм гэнэ билээ. Монголынх 37.2%. Дороосоо 11-р байрт. Тун чамлалттай. Манайхаас дор гээд Катар 30.2 %, Саудын Араб 32.1% гэсэн жагсаалт байгаа боловч тэр хоёр нь Монголоос дор орчихжээ гэсэн үг биш. Байгалийн асар их баялгаа идэж уугаад ажил хийхгүй жаргаж байгааг нь хэлээд байгаа ухаантай. Манайх бол шөл өмнөө. Хасах үзүүлэлтээрээ.

Миний бичдэг гол сэдэв бол сайн ажлын байранд монгол хүн тэнцэх тухай юм. Хөдөлмөрт тэнцэх, өлхөн тэнцэх ур чадварыг эзэмших тухай. Ажилд ордог. Хөдөлмөрийн сахилга бат, ажилд хариуцлагатай хандах, тууштай хөдөлмөрлөх, хичээл зүтгэл гаргахыг дээрээс чинь шаардах нь зүй.

Энэ чинь ардчилал, хүний эрхээр зөвтгөгдөөд байдаг зүйл огтоос биш! Би ингэж л бичдэг. Ажил эрхлэлтийг дэмжих гэж манай улс төрчид хааяа нэг ярьдаг. Ажаад байвал ажил эрхлэлт гэх ойлголт (ганц үг биш, иж бүрэн ухагдахуун) байдаггүйгээс хөөс болоод замхардаг. Манайд шударга хүртээмж, шударга шалгуур, шударга хуримтлал гэсэн ойлголт бараг байхгүйтэй адил. Хөдөлмөрийн шударга зах зээлтэй баймааж нь тэгш хүртээмж, хуваарилалт, хуримтлалын тухай ярих учиртай. Иймд зөв хөдөлмөрлүүлж, зөв мөнгөжүүлэхийн тулд нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлс гэх давж гарахгүй том саадыг давах хэрэгтэй. Ганц үгээр монгол хүнийг сахилгажуулах хэрэгтэй.

Тав. IQ-гаараа дэлхийд 7-рт

Би өмнө нь олонтаа бичиж байсан даа. Олон улсын оюуны ба тархины уралдаан тэмцээнд манай хөвгүүд охид хэдэн зуугуулаа жилдээ явдаг гэж. Дан шагналт байр. Огшмоор.

сонин mn

Сэтгэл догдлуулсан ганц жишээ. Дрон кодчиллын дэлхийн аварга 14 настай Р.Ууганбаяр хүүг монголчууд санаж байгаа. 2025 оны Дэлхийн аварга шүү дээ. “Гадаад өрсөлдөгч нараа хараад сүрдсэн ч Алтан медаль авч чадсан” хэмээн тэр хүү ТВ-ээр ярьж байсан даа.

Хааяа нэг цацагддаг мэдээ: Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ гэх мэт. Огшоод л явчихна тэр. Энэ олон алт мөнгүүд. Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай жижиг ядуу улс. Үйлдвэрлэж экспортолж дэлхийд цоройн гарч ирэх хөг нь өнгөрсөн жижиг айл. Одоо оюун ухаанаараа л үзээд, эдийн засаг-санхүүгийн шархаа нөхөөд байх нь тэр. Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөх нь ямар аугаа их гайхамшиг вэ? Тэр чигтээ валют, мөнгө. Энэ лут хүүхдүүдийг дэлгүүр, лангуу, зах, чингэлэгийн худалдаачин, таксичин болгочихгүйн төлөө Төр нь (нийт ард түмнээрээ) хүч хаях цаг болсон! Ийм оюунлаг залуусаар Монголын нийгмийг бүхэлд нь бариулах цаг нь болсон!

Энэ 2026 онд ганзагын наймааны эрин үеийг дуусгаж ийм оюунлаг залуусыг үй олноор нь дэмжин гаргаж ирсүгэй, эдийн засаг гэдэг чинь үндсэндээ эд нар шүү дээ!

Казахстаны тэрбумтан Маргулан Сейсембай:–Хүн ядуу байх тусмаа дэвэн дэлхийн том асуудлуудад санаа зовж суудаг, хашаандаа модон жорлонтой, солих гуталгүй ядуу байж НАТО, Обама, Байден гээд л том том юм бодоод суух. Ямар элэнцгийн чинь НАТО, Обама, Байден. Ядаж наад гадаа яйжийсан хашаагаа гараад будчих. Харин баян хүнд тэр дэлхийн энэ тэнд болж байгаа глобал асуудал, хурал цуглаан гэхээсээ яг урдаа байгаа ажлаа хийх нь л чухал, яг одоо гараад хашааны хаалгаа янзлах гэдэг ч юм уу. Нэг үгээр баян хүн өөрөө удирдаж хянаж чадах зүйлсээ хийдэг бол ядуу хүн үргэлж өөрөөс нь хамааралгүй зүйлсээ удирдаж заах гэж оролддог. Баян ядуугийн сэтгэхүйн ялгаа нь ердөө л энэ гэжээ. 2026 онд гээх ёстой буруу зуршлыг маань казах нөхөр заагаад өгчихжээ.

Д.Баярхүү

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав

Нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

9 минут өмнө
"Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил" тусгай үзэсгэлэн гарна

"Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил" тусгай үзэсгэлэн гарна

1 цаг өмнө
Сар шинийн өмнө Хөвсгөлд унаач хүүхэд амь насаа алджээ

Сар шинийн өмнө Хөвсгөлд унаач хүүхэд амь насаа алджээ

5 цаг өмнө
Хойд Солонгосын удирдагч охиноо цөмийн хөтөлбөрийн удирдлагаар томилжээ

Хойд Солонгосын удирдагч охиноо цөмийн хөтөлбөрийн удирдлагаар томилжээ

5 цаг өмнө
Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг 6 эгнээтэй болгож, энэ онд шинэчилнэ

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг 6 эгнээтэй болгож, энэ онд шинэчилнэ

1 өдөр өмнө
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад дөрвөн компани шалгарч үлджээ

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад дөрвөн компани шалгарч үлджээ

1 өдөр өмнө
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

1 өдөр өмнө
Хар Зүрх уул, Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгов

Хар Зүрх уул, Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгов

1 өдөр өмнө
Ким Чен Ун дүүгээ намын удирдах дээд байгууллагад эргэж багтаалаа

Ким Чен Ун дүүгээ намын удирдах дээд байгууллагад эргэж багтаалаа

1 өдөр өмнө
Хүрэн баавгай хууль бусаар агнасан хэргийг илрүүлжээ

Хүрэн баавгай хууль бусаар агнасан хэргийг илрүүлжээ

1 өдөр өмнө

Их уншсан

Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

2026-02-26
"Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил" тусгай үзэсгэлэн гарна

"Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил" тусгай үзэсгэлэн гарна

2026-02-26
Сар шинийн өмнө Хөвсгөлд унаач хүүхэд амь насаа алджээ

Сар шинийн өмнө Хөвсгөлд унаач хүүхэд амь насаа алджээ

2026-02-26
Хойд Солонгосын удирдагч охиноо цөмийн хөтөлбөрийн удирдлагаар томилжээ

Хойд Солонгосын удирдагч охиноо цөмийн хөтөлбөрийн удирдлагаар томилжээ

2026-02-26
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn