Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангах, ая тухтай байдлыг дэмжих хүрээнд орон нутгийн чиглэлийн галт тэрэг болон нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг бүрдүүлээд байна. Орон нутгийн чиглэлийн галт тэрэгний унтлагын буюу плацкарт вагонд 20 хувь, тасалгаат буюу купе вагонд 30 хувийн хөнгөлөлттэй тарифаар зорчих боломжтой. Энэхүү хөнгөлөлт нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд галт тэргээр зорчих бүрд үйлчлэх бөгөөд тасалбар худалдан авахдаа холбогдох үнэмлэх, бичиг баримтаа билетийн касс дээр үзүүлэх шаардлагатай юм.
Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй зорчигчдод зориулсан “Угтан авах” үйлчилгээ хэрэгжиж байна. Уг үйлчилгээ нь вокзал дээр ирсэн зорчигчийг ажилтнууд угтан авч, галт тэрэгний вагонд аюулгүй, саадгүй суулгаж өгдөг бөгөөд угталтын үйлчилгээний захиалгыг 21-244399 дугаарын утсаар урьдчилан захиалах боломжтой. Харин хөнгөлөлттэй зорчилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472, 21-242473 дугаарын утсаар лавлана.





























