Мягмар, 2 сар 17, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    10,11,12 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Энэ сарын 13-ныг хүртэл цаг агаар тогтуун байна

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

"Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлт Будапешт хотод боллоо

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-11-13
- Мэдээ
Урт: 1 мин уншина
"Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлт Будапешт хотод боллоо
Share on FacebookShare on Twitter

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид 5 жилийн ойн баяртаа зориулан “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, Европын улсуудад нээлтээ хийж байгаа билээ. Тус хөрөг номын эхний нээлт Унгар Улсын Будапешт хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд боллоо.

“Сүүлчийн нүүдэлчид” хөрөг номыг нээж Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар “Оюунлаг эргэлт медиа группын дэргэдэх эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчдийн хөрөг бүтээлийн “Сүүлчийн нүүдэлчид” хэмээх номыг бид хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өлгий Европ тив, Унгарын Будапештэд нээж байгаадаа ихэд бэлгэшээж байна.

Энэхүү ном нь манай сэтгүүлчдийн багагүй цаг хугацаа, эрэл хайгуул, хөдөлмөрөө зориулсан нүүдэлчин Монголын ондоошил, бахархлыг бататгасан бодит амьдрал, түүх, баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээлийн чуулган юм.  “Сүүлчийн нүүдэлчид” номыг бид Монголын уншигчдаас гадна дэлхийн монголч эрдэмтэд, сонин ховор сэдэв эрж явдаг уншигч, зохиолч, судлаачдын гарын авлага, ширээний найз болно гэж найдаж байна. Одоогоор англи, монгол хэл дээр хэвлэгдээд байгаа уг бүтээлийг бид олон хэлээр хөрвүүлэн томоохон номын сангууд, дэлхийн оюун санааны өвд хадгалуулан үлдээх зорилготой. “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэл дээр хэвлүүлэн олон нийтэд хүргэж буй сэтгүүл зүйн анхны бүтээл гэдгээрээ онцлог” гэлээ.

Харин Унгар Улсын Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш "Монголчуудын амьдралыг харуулсан ийм сайхан хөрөг бүтээлийг Унгарын уншигчдад хүргэж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Номын зохиогчид та бүхэнд баяр хүргэе. Энэ бүтээл сүүлийнх биш, цувралаар уншигчдад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Би болон манай тэнхэмийн багш нар Монголын тухай маш олон судалгааг хийсэн байдаг. Сонирхогч төдийгүй судлаач бидэнд гарын авлага боллоо. Номын нээлтээ 170 жилийн түүхтэй манай сургуулийг зорьж ирж хийж байгаа нь санамсаргүй тохиол биш байх. Та бүхнийг энэхүү номоо Унгар хэл дээр хэвлүүлээсэй гэж хүсэж байна" гэсэн юм.

Энэхүү ном нь баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох эх орныхоо эзэнгүй талд 40 жил давс олборлон, нөхөрлөж байгаа дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх, хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг монгол хүн, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор амьдралын эздийн баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээлийн чуулган юм. Номонд,

Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд..” “А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” хөрөг сурвалжилга,

Ерөнхий редоктар Б.Энхмартын “Цас, амьдралын зудан дундуур”, “Усчин хүү Тулгаа” хөрөг,

сэтгүүлч Б.Цогтбаярын “Цасан дундах цагаан халаадтан”, “Охиндоо өгсөн түүний амлалт” хөрөг,

сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун” хөрөг,

сэтгүүлч Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, “Мөнх цаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүрэх тэмээтэй нүүдэл” хөрөг,

 сэтгүүлч Гүнжидийн “Нүүрсний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран”, “Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч” хөрөг,

сэтгүүлч Н.Отгонбаатарын “Дахин давтагдашгүй морин хуур”, “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” хөрөг

сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Тэнгэрийн араншиг танигч”, “Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр” хөрөг,

сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн “Сургуулийн галч”,

 сэтгүүлч Х.Доржпаламын “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь” хөрөг сурвалжилга,

сэтгүүлч, оюутан Х.Анаргүлийн “Бүргэдтэй нөхөрлөсөн анчин Х.Ардакын түүх” тэргүүтэй 32 хөрөг багтсан.

            Сүүлчийн нүүдэлчид номыг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр англи хэл рүү хөрвүүлж, Олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос редакторлаж, англи, монгол хэл дээр хэвлүүлэн нийтлээд байна.

 Монголчуудын амьдралын ховор содон түүхийг өгүүлэх энэхүү ном нь монголын төдийгүй дэлхийн ховор сонин сэдэв эрж, хайдаг уншигч, зохиолч, судлаачдад гарын авлага болох сэтгүүл зүйн баримтат бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэл дээр сэтгүүл зүйн бүтээл болгон хэвлүүлж буй анхны хөрөг ном гэдгээрээ онцлог болж байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид

2021 онд “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээл 10 цуврал,

2023 онд “Монголын шилдэг нийтлэл” ТББ-аас эрхлэн гаргадаг 108 ботийн 74 дүгээр ботид Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын эрэн сурвалжлах бүтээлүүд,

2024 онд 88 дугаар ботид сэтгүүлчдийн бүтээлийг I, II дэвтэр,

2024 онд “Эргэлт сонин”, “Дөрвөн өөр намар” яруу найргийн түүвэр,

2021-2025 онд сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаахыг эрмэлзсэн, Монголын хамгийн олон хуудастай, эрэн сурвалжлах “Эргэлт сэтгүүл”-ийн дөрвөн дугаарыг хэвлүүлэн уншигч олны хүртээл болгож байв.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Цалин нэмэх тохиролцоонд хүрсэн тул эмч нар ажил хаяхгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

1 өдөр өмнө
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

1 өдөр өмнө
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

1 өдөр өмнө
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

1 өдөр өмнө
Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

1 өдөр өмнө
Энхийг сахиулагчид 50 орны 300 алба хаагчтай өрсөлдөж, ялалт байгуулжээ

Энхийг сахиулагчид 50 орны 300 алба хаагчтай өрсөлдөж, ялалт байгуулжээ

1 өдөр өмнө
Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулснаар 3000 ажлын байр бий болно

Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулснаар 3000 ажлын байр бий болно

1 өдөр өмнө
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

1 өдөр өмнө
Хейли Жастин Биберээс салахаар өргөдлөө өгсөн үү?

Хейли Жастин Биберээс салахаар өргөдлөө өгсөн үү?

3 өдөр өмнө
"ТЭЦ-5" төслийн урьдчилсан шалгаруулалтад 4 компани санал ирүүлжээ

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрх олголоо

6 өдөр өмнө

Их уншсан

АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

2026-02-16
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

2026-02-16
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

2026-02-16
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

2026-02-16
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn