Халдварт өвчин судлалын үндэсний төвд сүүлийн 12 хоногт буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Хэвтэн эмчлүүлж байсан бүх хүн эдгэрч гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар орон нутагт 12 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Засгийн газраас улаанбурхан өвчний вакцинжуулалтад онцгой анхаарч, өнөөдрийн байдлаар 90 орчим хувьд хүрчээ.






























