Улсын хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.
Нийт мал сүрэгт хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Сүүлийн 30 гаруй жилд сүргийн бүтцэд ямааны тоо 19.5 нэгж хувиар нэмэгдсээр байсан бол энэ онд өмнөх оноос 2 нэгж хувиар буурсан байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, 5.0 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдлоо. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.0 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ.