Хөдөө аж ахуй, хөдөөгийн асуудал эрхэлсэн сайд асан Тан Рен Жиаанд Жилин мужийн шүүхээс ням гарагт хээл хахуулийн хэргээр цаазын ял оноолоо гэж төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлэв.
Тан 2007-2024 онд янз бүрийн албан тушаал хашиж байхдаа 268 сая юань буюу 37.6 сая ам.долларын үнэ бүхий бэлэн мөнгө, эд хөрөнгө зэрэг хээл хахууль авчээ. Чанчуны дунд шатны шүүхэд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба цаазаар авах ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Хятадын Коммунист нам Танг 2024 оны арваннэгдүгээр сард хууль бус наймааны эсрэг мөрдөн байцаалтыг эхлүүлж, албан тушаалаас нь огцруулснаас хойш зургаан сарын дараа түүнийг намаасаа хөөсөн юм. Танг 2017-2020 онд баруун нутгийн Ганьсу мужийн захирагчаар ажиллаж байсан юм.
БНХАУ-ын дарга Ши Жинь Пин 2020 онд Хятадын дотоодын аюулгүй байдлын аппаратыг цэвэрлэх кампанит ажлыг эхлүүлж, цагдаа, прокурор, шүүгчдийг "үнэнч, туйлын цэвэр, туйлын найдвартай" байлгахыг зорьж буйгаа мэдэгдсэн юм. Нэгдүгээр сард Ши Жинь Пин авлига бол Хятадын Коммунист намд заналхийлж буй хамгийн том аюул бөгөөд одоо ч авлигын аюул хэвээр байна хэмээн хэлсэн юм.