Пүрэв, 11 сар 6, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

    Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

    "Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

    "Дурсамж 1988" цувралын хос эргэн нийлэх үү?

    Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

    Яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

    Кино урлагийн салбараас шинээр 3 гавьяат жүжигчин төрлөө

    Кино урлагийн салбараас шинээр 3 гавьяат жүжигчин төрлөө

    Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

    Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

    Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замыг энэ сарын 31-нд нээнэ

    Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замыг энэ сарын 31-нд нээнэ

    Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

    Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

    Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

    Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

    Олон соёлын уулзвар дахь өвөрмөц үзэсгэлэн

    Олон соёлын уулзвар дахь өвөрмөц үзэсгэлэн

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Д.Сумъяабазар: Бүх шатны эмнэлэгт ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлье

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-12-27
- Бусад
Урт: 1 мин уншина
Д.Сумъяабазар: Бүх шатны эмнэлэгт ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлье
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнөөдрийн хуралдаан нийслэлийн удирдлагуудын  2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн байлаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэсний дээр ирэх онд хийх шинэчлэлт, өөрчлөлтийн  онцлогоос дурдсан юм.

Тэрбээр “Нийслэлийн хувьд 2021 он бол хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийсэн дэвшлийн жил байлаа. Нийслэл хот эрх зүйн чадамжтай болохын сацуу эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа.  Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж өгсөн 420 тэрбум төгрөгийн дэмжлэг гадаадын хөрөнгө оруулалт татах дуудлага болж өглөө.  Гадаадын олон улс орноос, хөрөнгө оруулагчдаас Улаанбаатар хотын хөгжил

д хамтран ажиллах санал, санаачилга гаргаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Иргэдэд бие даан хөгжих, бизнесээ хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй байна. Төрөөс нэг ч төгрөг гуйхгүйгээр ажлын байр бий болгоод, улсдаа татвар төлөөд, амьдралаа залгуулаад  явж байгаа бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид. Ирэх жилүүдэд зөвлөн тусалж, дэмжиж ажиллах нь чухал. 

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөж буй  2500 стандарт, улсын хэмжээнд 6602 стандарт бий. Үүний тал  хувь нь хоцрогдсон, шинэчлэхээс аргагүй стандартууд юм. Ангилал, зэрэглэл, стандартын хэм хэмжээ, зөвшөөрөл батламжууд бизнест асар их чөдөр тушаа болж байна. Энэ бүхнийг чөлөөлж, бид иргэдээ дэмжинэ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Нөгөөтээгүүр, сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид амьдралаа хэрхэн, яаж залгуулах вэ. Тиймээс цалинг нэмэх ёстой. Цалин нэмэхгүй байна гэдэг төрийн албан хаагчдыг төр өөрөө авлига руу шахаанд оруулж байгаатай адил. Авлига, хээл хахуулийг бууруулна гэж байгаа бол нөгөө талдаа төрийн албаны цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх учиртай. Үнийн өсөлт, инфляцаас үүдэлтэй хүндрэлийг  даван туулах боломжийг үр хүүхэд, ар гэрээ авч явж буй төрийн албан хаагчдадаа олгоё. Ингэхийн тулд Улаанбаатар хотын татварын бааз суурийг нэмэгдүүлж буй бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Бид төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд “Ковид-19”-тэй холбоотой  тээвэр ложистикийн саатал үүсэж болзошгүй гэсэн ганц болгоомжлол байна. Гэвч бид бэрхшээлийг даван туулж, боломж бололцоог бүрэн дайчилж, хотын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтдаа, багаараа зүтгэх болно” хэмээн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ.

“Бүх шатны эмнэлэгт ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлье”

Шуурхай зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл хийлээ.

-“Ковид-19” цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230  тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн  байна. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27.716 хүнд хийсэн.

Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард  хамгийн олон хүнийг хамруулсан бол арваннэг, арванхоёрдугаар сард мөн идэвхжиж, арваннэгдүгээр сард 124.635 хүн, арванхоёрдугаар сард 91.637 хүнийг  дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7374 хүнийг  дархлаажуулалтад хамруулж байлаа хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд

ажиллаж буй бүх шатны эмнэлгийн байгууллагад ажиллаж буй цагаан нөмрөгт баатруудад баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд ачааны хүндийг үүрсэн  эмнэлгийн ажилтан, ажиллагсдад талархал илэрхийлье” хэмээн тодотголоо.  

Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал татсан удаах асуудал нь агаарын бохирдлыг бууруулах тухай байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800  тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс  түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан. Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна гэлээ.

Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн

Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас дараах тайлбарыг өглөө.

-2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6000 гаруй өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна. Нэн ядуу, бага  орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой өрхийн тоо 73  мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө гэлээ.

Баярын өдрүүдэд  эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.

-Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих.

-Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах.

-Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтад анхаарч, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.

-Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Цагдаагийн ерөнхий газар 2021 оны ажлаа дүгнэж, шилдэг албан хаагчдаа шалгарууллаа

Цагдаагийн ерөнхий газар 2021 оны ажлаа дүгнэж, шилдэг албан хаагчдаа шалгарууллаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

12 цаг өмнө
ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

13 цаг өмнө
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

14 цаг өмнө
Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

14 цаг өмнө
Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

14 цаг өмнө
ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томилов

ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томилов

14 цаг өмнө
Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

14 цаг өмнө
Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг аварчээ

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг аварчээ

2 өдөр өмнө
Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөг танаж шийдвэрлэнэ

Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөг танаж шийдвэрлэнэ

2 өдөр өмнө
Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

Э.Цэндбаатарын дараагийн тулаан энэ сарын 21-нд товлогджээ

3 өдөр өмнө

Их уншсан

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

2025-11-05
ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2025-11-05
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

2025-11-05
Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

2025-11-05
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn