“Urban Nomadism” монгол зураачдын үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийжээ. Хотын нүүдэлчин, хотын нүүдэлчдийн амьдрах хэв маяг, сэтгэлгээний өнгө аясыг харуулсан уг үзэсгэлэнд нийт 12 уран бүтээлчийн бүтээлийг дэлгэжээ. Монгол Улсаас УГЗ, зураач Ц.Нарангэрэлийн бүтээлүүд уг үзэсгэлэнд оролцож байгаа юм байна.